Sunday, April 3, 2011

Palchelbel's Canon

Германы алдарт хөгжмийн зохиолч Иохан Палчелбэл (Johann Palchelbel)-ийн хөгжмийн туурвилууд дотроос түүнийг эдүгээ ч хүн бүхэнд танил болгосон бүтээл бол Canon юм.

Canon гэдэг нь хөгжмийн онолд "Хэн нэгэн тоглосон хөгжмийн бүлэг нотыг дараагийн хөгжимчин хэсэг хугацааны дараа давтан тоглох үйл явц" гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Энэ бүтээлд Canon-дох аргыг нэлээд ашигласан учраас Canon хэмээх нэршлийг хүртжээ (Моцартын Alla turka-г Рондо хэмээн нэрлэдэг шиг).






Уг бүтээлийг Johann Palcelbel багын найз хөгжийн зохиолч Johann Sebastian Bach-н ахын хуриман дээр очихдоо анх удаа олон хүргэсэн гэх түүх(зохиол) байдаг. Түүний олон зохиол бүтээл эдүгээд хүрч чадалгүй устсан ч, Canon-ы хувьд нэг хэсэг(хэдэн зууны турш) олонд түгэлгүй далд хадгалагдаж байгаад өнгөрөгч 20-р зууны эхээр олны хүртээл болж эхэлжээ.

Үүнээс хойш бараг бүтэн зууны турш олон хэлбэрээр сонсогчдын хүртээл болж, кино, жүжиг, бусад хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлд "canon" зохилыг ашиглаж, олонд хүргэсэн байна. Зөвхөн энэ зохиолоос болж сонгодог хөгжимд дурлаж эхэлсэн хүмүүс ч байдаг :)

Сонсогч, фэнүүдүүд дундаас өөрийн сонирхолдоо хөтлөгдөн http://www.pachelbelcanon.com/ хэмээх сайтыг ажилуулж байгаа нэгэн ч байх юм :) Энэ сайтаас Canon-г ямар кино, уран бүтээлүүдэд найруулж талаарх жагсаалтыг харж болно.

Canon-г олон янзаар найруулан тоглосон байдаг ч тэдний дундаас сонсогчдод хамгийн ихээр хүрсэн, найруулгуудыг сонирхуулъя.

Америкийн төгөлдөр хуурч George Winston-н төгөлдөр хуур дээрхи найруулга.

Нотыг нь эндээс татаж авч болно.



Тайванын гитарчин JerryC (Chang)-н цахилгаан гитарын гоцлол.

Гитарын таб нь энд байна.



Trace Bundy-н найруулга, Sungha Jung-ы акустик гитар дээр тоглосон нь:



Классик гитарчин Michael Lucarelli-н найруулж тоглосон нь:

1 comments:

Battushig Enkhjargal said...

goe blog bn olon saihan buteeliig olon tumend hurgeerei. bainga orj unshij sonirhoj bh bolnoo. bi canond ih durtai. anh congodog hogjimiin 108buteel geed cd-g aav maani avch ogch bhad hamgiin anhni sonsson hgjim ene hogjim. uchir ni ene cdiig togluulahad shuud canon yavdag yum. bodvol ta 2 hogjim togoldog bh. bi urlagt denduu ih hairtai. urlag bol minii amidral... t buhend bayarlalaa

Post a Comment

Cэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :)