Германы алдарт хөгжмийн зохиолч Иохан Палчелбэл (Johann Palchelbel)-ийн хөгжмийн туурвилууд дотроос түүнийг эдүгээ ч хүн бүхэнд танил болгосон бүтээл бол Canon юм.
Canon гэдэг нь хөгжмийн онолд "Хэн нэгэн тоглосон хөгжмийн бүлэг нотыг дараагийн хөгжимчин хэсэг хугацааны дараа давтан тоглох үйл явц" гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Энэ бүтээлд Canon-дох аргыг нэлээд ашигласан учраас Canon хэмээх нэршлийг хүртжээ (Моцартын Alla turka-г Рондо хэмээн нэрлэдэг шиг).